УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан”-ы танхимд эхэллээ. АН-ын бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулжээ. Мөн үүнээс гадна хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.