Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн. Тэгвэл Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэгт Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгасан. Түүний энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь ч холбогдон шалгагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *