Categories
гадаад мэдээ

Д.Трамп Ерөнхийлөгч Б.Обаматай Цагаан ордонд уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, сонгуульд ялалт байгуулсан шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаагаа Цагаан ордонд уулзлаа. Урт удаан хугацааны турш үргэлжилсэн сонгуулийн компанит ажлын дараа Бүгд найрамдах намын төлөөлөл, Ардчилсан намын Ерөнхийлөгчтэй уулзаж байна. 90 минутын турш үргэлжилсэн энэхүү уулзалтын дараа Трамп сэтгүүлчдэд мэдээлэхдээ: “Бид маш олон зүйлийн талаар ярилцсан, зарим нь их хүнд, зарим нь их амархан байлаа. Б.Обама хэлэхдээ зарим санаа чинь их авууштай гайхалтай юм байна” гэсэн гэжээ. Тэрээр уулзалтынхаа дараа орой нь твиттертээ “Өнөөдөр Ерөнхийлөгч Обаматай уулзлаа. Сайхан уулзалт, их өөрчлөлт” гэж жиргэжээ. Мөн тэрээр өөрийг нь эсэргүүцэн хоёр дахь өдрөө жагсаж байгаа хүмүүсийн талаар “Энэ бол байх л зүйл, би айхгүй байна” гэж жиргэжээ.

Цагаан ордон

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *