Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: ЗГ 500 төгрөгний хонины нэхийг 1000 болгосноос өөр юу хийсэн юм бэ

УИХ дахь АН-ын бүлгээс мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар 100 хоногт хэрхэн ажилласан талаар үнэлэлт дүгнэлт өгснөө өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ “Ураг төрөл, давхар дээл, уяачдын Засгийн газар байгуулагдсан. Албан тушаалын наймааны ханш ам дамжин гадуур яригдах боллоо. Үүнд хяналт алга. 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг шууд халж байна. Бид арай ч ийм байгаагүй. Энэ удаагийн Засгийн газарт манай намын бүлэг онц муу үнэлгээ өгч байна” гэлээ.

Харин тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “УИХ, Засгийн газар хоёрын дунд олон бодлого, шийдвэр орхигдож байна. Засгийн газар өнгөрсөн 100 хоногт ард иргэдийн амьдралд наалдахуйц, орлого олох бүхий ямар ч ажил хийсэнгүй. Ганц хийсэн ажил нь хонины нэхийг 500 төгрөгөөр авдаг байсныг 1000 болгосон байна. Нэг малчин хоёр хонь идшинд хэрэглэсэн байлаа гэхэд 1000 төгрөгөөр л нэхийний үнэ нь нэмэгдэж. Энэ мөнгөөр ганц талх ч авч хүрэхгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *