Categories
мэдээ нийгэм

​“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Ч.Ганзоригийг томилохоор тохирчээ

Ерөнхий сайд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг удахгүй томилно. Хэн байхыг нь тухайн үед нь харна биз ээ хэмээж байсан. Тэгвэл өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг дахин томилохоор тохирсон тухай эх сурвалж мэдээллээ.

“Эрдэнэт”-д хэн очих вэ гэдэг дээр хэд хэдэн хүний нэр дуулдаж байсан. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, эсвэл “Алтжин” ХХК-ийн захирал Г.Алтанг энэ албан тушаалд очно гэсэн таамаг явж байсан бол ийн нэр тодорч, Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *