Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Эрх баригчдын дараагийн 1000 хоногт ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарсныг дүгнүүлэх цаг хугацаа эхэлсэн шүү

Ардчилсан намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өнөөдөр намынхаа төв байранд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН 22 суудал, МАН 19-н суудал авсан. Гэтэл Дүүргийн сонгуулийн хороо ямар ч шалтгаангүй АН-ын зургаан нэр дэвшигчийг хассан аж. Сонгуулийн дүнтэй холбоотой маргааныг СЕХ бус шүүх эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий. Гэвч Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга н.Бат-Өлзий эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дан ганц өөрийн гарын үсэгтэй албан тоот гаргаж, АН-ын зургаан нэр дэвшигчийг хассан ажээ. Үүнийг АН-ын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий хороо эсэргүүцсэн мэдэгдэл хийлээ.

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдМэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат “Орон нутгийн сонгуулийн дүнг Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо зарласан. Сумын ИТХ-д АН-аас 6900 нэр дэвшигчдээс 2650 нэр дэвшигч сонгогдсон. Нийслэлийн есөн дүүргээс 98 нэр дэвшигч гурван дүүрэгт ялалт байгуулсан билээ. Ард түмний сонголтоор сонгуулийн үр дүнг санаатайгаар будлиантуулах оролдлого гаргаж болохгүй. Тэр тусмаа СЕХ-г удирдаж байгаа хүн хууль бус шийдвэрээр ард түмний сонголтыг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Энэ бүхний ноцтой зөрчиж байгаа үйлдэл их гарч байгааг бид буруу гэж харж байна. Бид сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. МАН-ын удирдлагууд энэ асуудал дээр дүгнэлт хийх шаардлагатай. Аль аль талдаа ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр тооны олонх нь МАН-ын талд байгаа ч гэсэн, улс төрийн олонх эрх баригчдын зуун хоногийг дүгнэсэн шүү дээ. Тийм учраас улс төрийн олонх аль талд байгааг эрх баригчид сайн мэднэ. Тийм учраас ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шүүхээр шийдэгдээгүй маргааныг асуудал болгон дэвэргэж, улс төрийн эрсдэлтэй байдлыг гүнзгийрүүлэхгүй байх нь бидний эрх ашиг биш ээ. Эрх баригчид зуун хоногийн хугацаанд амласан амлалтаасаа ухарч, бодлогогүй үйл ажиллагаа хэрхэн явуулсныг ард түмэнд ойлгуулж чадсан нь өнгөрсөн сонгуулийн том ач холбогдол юм. Өнөөдөр эрх баригчдын зуу дахь хоног дуусч байна. Маргаашнаас мянга дахь хоногийн тоолуур эхэлнэ. Бид анх МАН сонгуульд ялахад нь нэг зүйл хэлж байсан. Өдөр бүр амлалтыг чинь нэхнэ шүү гэж. Үүнээс цааш эрх баригчдын мянга дахь хоногт ард түмний амьдрал, улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг дүгнэх цаг хугацаа эхэлсэн шүү. Ийм тоолуур эхэллээ гэдгийг МАН ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН үндэсний хэмжээний нам гэдгээ дахин нотлох, амжилт гаргахын төлөө цэгцтэй ажиллах болно.” гэлээ.

Та бүхэнд АН-ын хэвлэлийн хурлын дүрс бичлэгийг хүргэе.


Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *