Categories
мэдээ нийгэм

Гамшгаас сэргийлсэн ажилтнуудыг шалгарууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт болж өндөрлөлөө.

Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төв, орон нутагт хэрхэн эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар мэдлэг олгож, хэвлэл мэдээлэл ба гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, гамшгийн үеийн мэдээлэл харилцаа, хэвлэлийн мэдээ бэлтгэх, мэдээний бүтэц, бичих загвар, цахим хуудас хөгжүүлэлт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн харилцан ажиллагаа, Сошайл медиа гэж юу вэ, сошайл медиаг ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ, хувь хүний хөгжил зэрэг мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажил, үүрэгтэй холбоотой чухал сэдвүүдээр хичээл, сургалтыг явуулсан нь сургалтад хамрагдсан албан хаагчдын талархлыг хүлээлээ.

Сургалтын төгсгөлд, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас сургалтад хамрагдсан албан хаагчдад Сертификат олгож, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг төв, орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд амжилт гарган ажилласан Дархан-Уул, Орхон, Хэнтий, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газарт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын нэрэмжит “Өргөмжлөл” хүртээв.

Мөн гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг орон нутагт эрчимжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан амжилтыг нь үнэлэн Булган аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад С.Ганбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад В.Гэрэлчимэг, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн,онцгой байдлын дэслэгч С.Должинсүрэн нарт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын нэрэмжит “Өргөмжлөл” гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *