Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” ОУ-ын нисих буудлынхныг сандаргасан ачааны эзнийг оллоо

Чингис хаан Онгоцны буудал шөнө зурган илэрцүүд“Чингис хаан” олон улсын нисэх буудалд тэсрэх бөмбөг тавьсан үед зарладаг онц байдал зарлажээ. Тодруулбал, өнөөдөр үдээс хойш орон нутгийн зааланд эзэнгүй том хар хайрцаг байсныг шалгахад тэсрэх бодис байж болзошгүй цагаан дохио илэрсэн аж. Камераар шүүж үзэхэд сэжиг бүхий хайрцгийг нэр бүхий байгууллагын цахилгаанчин орхиж явсан байж болзошгүй хэмээн үзэж байжээ. Мөн 22 цаг хүртэл орон нутгийн зааланд хорио тогтоогоод байсан юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай дуудлага 18.00 цагийн
үед ирсэн бөгөөд тус газраас бүлэг томилон онгоцны буудал руу явуулсан ч
асуудал үүсгэсэн ачааны учрыг олсон тул буцаажээ. Эх сурвалжийн мэдээлснээр ачааны эзэн олдсон бөгөөд түүнд
цахилгаан хэмжих багаж зэрэг зүйлс байсан аж.

Мөн цагдаагийнхан онгоцны буудлын ойр орчмыг хамгаалалтад
авч, тэсэрч дэлбэрэх зүйлс байж болзошгүй тохиолдолд хамгаалах нөхцөл байдлыг
сахин ажиллажээ. Яг одоо асуудлын учир тодорхой болсон тул одоо онгоцны буудлын үйл
ажиллагааг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *