УИХ-ын чуулган Орон нутгийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан билээ. Энэ сарын 19-нд орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдаж дуусах 21-нд УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан зарлагджээ. Тус хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх юм байна.
Тэрбээр энэ удаа төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх аж. Мөн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах боломжийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүдэд танилцуулахаар болжээ.