Categories
мэдээ спорт

ААШТ-ээс дугуйн төрлөөр мөнгөн медаль хүртлээ

Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай дугуйчин, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер С.Жамбалжамц хоёр дахь төрөлдөө оролцож, мөнгөн медаль хүртлээ. Бөөн гараатай тус төрөлд Японы Т.Сугури, И. Юуки нар алт, хүрэл медаль хүртсэн байна. Мөн критериумын багийн болон ганцаарчилсан төрөлд Японы баг тамирчид тэргүүлжээ. Өнгөрсөн хавар тэрээр ОХУ-ын Эрхүү хотод засмал замын дугуйн критериумын 60 км-ийн зайн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *