Categories
гадаад мэдээ

Ван Гогийн хулгайд алдагдсан зургууд олджээ

Италийн Неаполь хотоос холгүй орших нэгэн газарт мансууруулах бодис хууль бусаар наймаалагчдын орогнодог байранд нэгжлэг явуулах үеэр Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн 14 жилийн өмнө хулгайд алдагдсан хоёр уран зургийг цагдаа нар олж илрүүлжээ.

Ван Гогийн 1882 онд зурсан “Схевенингений тэнгисийн үзэсгэлэн” болон “Нюэнений шинэчлэгдсэн сүмийг орхин явагчид” гэсэн хоёр бүтээлийг Италийн мөрдөн байцаагчид өнгөрсөн баасан гарагт олж илрүүлсэн байна.

Амстердам хот дахь Ван Гогийн музейн ажилтнууд эдгээр зургийг “жинхэнэ эх хувь нь мөн байна” гэж тодорхойлжээ. Энэ музейгээс уг хоёр зураг алдагдсан юм.

Одоогоор мөрдөн шалгалт явуулж байгаа учир эдгээр бүтээлийг буцааж өгөх эсэх нь тодорхойгүй байна гэж музейн ажилтнууд ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *