Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хоёр хүн боом өвчний халдвар авчээ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө.

Тодруулбал: Энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдон эмчлэгдэж байсан бол тус суманд дахин хоёр иргэн боом өвчнөөр өвчилсөн байна.

Өвчилсөн хүмүүсийн тухайд гэр бүлийн хоёр бөгөөд боом өвчтэй малдаа вакцин хийлгэх гэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй аж.

Одоогоор эхнэр болох 37 настай У-гийн гарын шууны дотор талд 2 мм орчим хэмжээний шүүстэй шарх үүсч, шархны эргэн тойронд бага зэрэг хавагнаж, улайсан шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ЗӨСҮТ-д ирүүлээд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *