Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн реформыг хэрхэн хийх вэ?

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн хөрөнгө оруулалтын чуулган дээр тавьсан илтгэлээс хүргэе.

Яаж улс орон хөгждөг вэ гэсэн онолууд байдаггүй. Харвардын профессор Жефри Сак: Төрийн өмчийг хувьчилж шууд хувийн хэвшилд өгөх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ би үүний эсрэг байдаг. Монголын нийт хүн амын 5 хувь нь орлогын 89 хувийг эзэлж байна. Үүнийг хадгаламжийн төвлөрлөөр гаргасан. 196 компанийг цөөн хэдэн бизнес эрхлэгчид эзэмшиж байна. Монгол Улс төлөвлөгөөтэй өндөр хөгжсөн орнуудын араас довтолгох хэрэгтэй. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжлээ гээд бид төлөвлөхөө больсон. Энэ бол алдаа байсан. Монголын боловсрол дэлхийн глобал зах зээлд өрсөлдөхүйц байх хэрэгтэй байна. Тиймээс бид оюун ухаандаа реформ хийх цаг нь болжээ. Хоёр шинэ санаа гаргасан залуу дэлхийн зах зээл дээр ажиллахад оюутолгойтой адил мөнгө олох боломжтой байна. Өнөөдөр Шведийн хоёр залуу өөрсдийн бүтээсэн “Candy crush” тоглоомоо 6 тэрбум доллараар зарлаа. Энэ нь манай Оюутолгой компаний хөрөнгө оруулалттай тэнцэж байх жишээтэй. Гэтэл төр маань оюутолгой, таван толгойг л хөгжүүлчих юм бол та нарыг тэжээчихнэ, та нар байж бай гээд байга юм шиг ойлголт нийгэмд бий болчихоод байна.

Бас нэг сонирхолтой статистикийг хүргэе. Дэлхийд алдартай Харвардын их сургуулиас хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн бизнесийн 70 хувь нь 2 дугаар үедээ, 90 хувь нь 3 дугаар үедээ хаалгаа барьдаг гэжээ. Энэ бол Америкийн статистик. Харин хэдэн жилийн өмнө Монголд ирсэн Тайванийн доктор, азид 3 дугаар үедээ гэр бүлийн бизнесийн 80 гаруй хувь нь дампуурсан байдаг хэмээн итгэлтэйгээр хэлж байсан. Тэгвэл 5-10 жилийн дараа 1990 оны үед эхэлсэн манай нэгдүгээр үеийн бизнесмэнүүд тэтгэвэрт гарснаар тэдний хоёрдугаар үеийнхэн нь тэдний бизнесийг үргэлжлүүлэхнээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *