Зарим сонин, хэвлэл, мэдээллийн сайтуудаар “есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль”, “есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах дүрэм” зэрэг мэдээлэл гарсан нь ташаа болохыг Замын цагдаагийн газраас залруулав. Албаны эх сурвалжийн мэдээлснээр одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь өмнөх оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулав.