Categories
гадаад мэдээ

Английн дугуйчин Жейсон Кенни олимпоос зургаа дахь алтан медалиа хүртжээ

Английн дугуйн уралдааны тамирчин Жэйсон өчигдөр олимпоос зургаа дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпоос нэг алтан медаль, 2012 оны Лондонгийн олимпоос багаараа болон ганцаарчилсан төрлөөр гурван алтан медаль хүртэж байсан юм. Мөн өнгөрсөн пүрэв гаригт багийн төрөлд алтан медаль аваад байсан юм. Улмаар ганцаарчилсан төрөлд түрүүлж, Жейсон Кенни Риогийн олимпоос хоёр алтан медалийн эзэн болоод байна.

Түүний уралдсан төрөлд Оросын тамирчин Димитрий Денис, Австралийн тамирчин Матт Глатзер нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *