Categories
мэдээ улс-төр

Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Бүгд найрамдах Энэтхэг улс Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгааг манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүреш Бабу онцоллоо. Өнгөрсөн онд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди манайд айлчлах үеэрээ Энэтхэгт суралцах монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай тэмдэглэж байсан. Энэ хүрээнд манай улсын төрийн захиргааны албан хаагчдыг англи хэл, мэдээллийн технологи, санхүү, удирдлагын чиглэлээр сургалтанд хамруулах боломжтойг Элчин сайд дурдсан байна.

Мөн тэрбээр Махатма Гандийн гудамжийг тохижуулах, Энэтхэг улсад болох соёлын арга хэмжээнүүдэд уран бүтээлчдээ оролцуулах, хоёр улсын хамтарсан сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын захиргаанаас хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *