Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мичин жил сүүлээрээ шарвадаг гэдэг​” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр оюутан цэргүүд эх орондоо үнэнч байхаа илэрхийлэн тангараг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Чингисийн талбайд болсон уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцсон юм. Энэ үйл явдлаас хийсэн Өдрийн сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буланд “Гучин жилийн дараа уулзаж буй
нэг ангийнхан” оролцлоо. Завхан аймгийн Тосонцэнгэл
сумын нэгдүгээр найман
жилийн дунд сургуулийг 1986
онд төгссөн 8б ангийнхан
30 жилийн дараа уулзалдсан уулзалтаас хийсэн энэхүү буланг нэг, тавдугаар нүүрт хэвлэлээ.

УИХ-ын гишүүн асан
А.Бакейтай ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрт нийтэллээ. Гишүүн асан А.Бакей “Фракцын
явцуу эрх ашгаас
ангид хүн Ардчилсан
намын дарга болох
учиртай” хэмээн ярилцлагадаа онцоллоо.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан нийтлэл нийгмийн үзэл санааны онцгой шинэ санаа болж байдаг. Өнөөдрийн гуравдугаар нүүрт “Мичин жил сүүлээрээ шарвадаг гэдэг” нийтлэл гарч байна. “Мичин жилийн сүүл гэдэг
нь одоо ирэх гэж буй өвөл,
хавар. Усархаг жил гарвал
өвөлдөө цас их унадаг.
Зундаа хэт халсан бол өвөл
нь хүйтэрдэг тухай хууччуул
ярьдаг. Энэ зуны тэнгэрийн
ёроор бол ирэх өвөл цас
ихтэй, тэсгим хүйтэн байх нь
ээ…” хэмээн нийтлэлд дурдсан байна.

Дуурь бүжгийн
эрдмийн театрын гоцлооч
О.Ганцоож, О.Анужин нар
Шанхайн балетын наадамд
амжилттай оролцож “Шилдэг
хос”-ын шагнал хүртлээ.
Ийнхүү чансаа өндөртэй, нэр
хүндтэй олон улсын наадамд
манай бүжигчид шилдгээр
шалгарсан бөгөөд тэднийг “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Тавдугаар нүүрээс уншаарай.

Эдгээр гадна “Бионик эрхтэн” гэж юу болох талаарх мэдээлэл, “Өд бэх” булан, “Хэлэх эрхийн индэр”, “Дэлхийн мэдээ”, “Ном ярьж өгье” зэрэг бямба гаригт хүрдэг уламжлалт булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *