Categories
мэдээ спорт

Н.Түвшинбат үзэгчдийн суудалд шилжлээ

Боксчдын хувьд өнөөдрөөс Риогийн рингэн дэх хүнд тулаанууд эхэлж байна. Эхний өрсөлдөгч Аргентины Альберто Пальметтаг төвөггүйхэн ялж, шилдэг наймд үлдэхийн төлөө рингэнд гарсан Б.Түвшинбат ээлжит тулаанаа Ирландын боксчин Стивэн Доннелитэй хийж, 1:2 харьцаагаар ялагдал хүлээлээ. Н.Түвшинбат 28-30, 29-28, 27-30 гэсэн үнэлгээ авчээ.

Ирланд боксчин эхний тулаанд Алжирыг ялж, өнөөдөр Н.Түвшинбатыг ялснаар шилдэг наймд шалгарч байна. Тэрбээр WSB буюу хагас мэргэжлийн лигийн тамирчин юм. Н.Түвшинбатын эхний өрсөлдөгч болох Альберто Пальметта мөн WSB-д тоглодог аргентин байсан.

Ийнхүү зургаан тамирчинтай Риог зорьсон боксын багийн хоёр тамирчин үзэгчдийн суудалд шилжлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *