Categories
мэдээ нийгэм

Өчигдөр Баянхонгор аймагт үер болж 13 айл усанд автжээ

Өчигдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хүчтэй усархаг аадар бороо орсон байна. Аадар борооны улмаас тус сумын зургадугаар багийн 13 айл усанд автаж, далан сэтэрч усны түвшин нэмэгдсэн гэнэ. Энэ тухай мэдээг Онцгой байдлын газарт өчигдөр өдөр 12:00 цагийн орчимд ирүүлжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, гурван автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, хоёр автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварласан байна.

Одоогийн байдлаар цаг агаар харьцангуй тогтуун 20 хэмийн дулаан. Бага зэрэг үүлэрхэг байгаа юм байна.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *