Монголын талбайн теннисний холбооноос зохион
байгуулж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын
7-9-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан
болон хосын төрлөөр явагдах юм. Техникийн зөвлөгөөн МҮОХ-ны 409 тоотод ирэх
пүрэв гаригт буюу энэ сарын 6-ны өдрийн 18.00 цагт болохоор болжээ.
Тэмцээнд оролцох тамирчдын бүртгэлийг mta_1990@magicnet.mn хаягаар авч байна.
Б. МӨНГӨНСОР