Categories
гадаад мэдээ

Лондонд халдлага болж нэг хүн амиа алджээ

Лондонгийн Рассел талбайд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж нэг хүн амиа алдаж таван хүн шархадсан гэж Лондонгийн цагдаагийн газар мэдээллээ. Сэжигтэн одоогоор хоригдож байгаа юм байна. Үдээс хойш 10:33 цагт цагдаагийн газар энэ дуудлага ирсэн ба сэжигтэн 10 минутын дараа баривчлагджээ. Энэхүү халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд терроризм байж болзошгүй гэж үзэж байна. Лондон Европд гарсан халдлагуудын дараа энэ тал дээр тавих цэрэг армийн арга хэмжээгээ нэмэгдүүлсэн хэмээн зарлажээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *