Categories
мэдээ улс-төр

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар чуулж байна

Өнөөдөр буюу наймдугаар сарын дөрвөнд Улаанбаатар хотын Засаг даргын санаачилгаар 2014 оноос зохион байгуулж эхэлсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум“Туушин” зочид буудалд эхэллээ.

Тус форум нь энэ жил “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд явагдана. Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлага оролцож байгаа аж.

Энэхүү чуулганд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *