Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд
Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ
цам-2016″ шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон
худагт зохион байгуулна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их
багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй
явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд
өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-иас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл
иргэдэд үйлчилнэ. Харин 8 дугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд
явна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *