Categories
гадаад мэдээ

Гоо бүсгүй сураггүй алга болжээ

Гондураст Санта-Барбара мужийн гоо бүсгүйн тэмцээний ялагч бүсгүй сураггүй алга болсон байна. Карина Андино хэмээх 18 настай загвар өмсөгч бүсгүй өнгөрөх сарын 29-ний өдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй аж.

Тэрээр шинэ ажилд орох ярилцлага өгөхөөр явсан бөгөөд түүнийг хамгийн сүүлд Тринидад мужид хүмүүс харсан гэнэ.

Гондураст гэмт хэргийн гаралтын түвшин харьцангуй өндөр байдаг бөгөөд 100 хүн тутамд 9,4 аллага ноогддог аж. 2014 онд гэхэд, “Гондурасын Мисс” 19 настай Мария Хосе Альварадо, түүний эгч 23 настай София Тринидад нарыг зэрлэгээр хөнөөсөн нь олон нийтийг цочирдуулж байсан билээ. Аллага үйлдсэн гэмт этгээд нь Софиягийн сүйт залуу Плутарко Луис байсан аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *