Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Түмэнбаяр: Хоригдож байхад зодуурын чимээ аймшигтай сонсогддог байлаа

2015 оны наймдугаар сарын 12-ны орой Төв аймгийн Довын гуанзны ойролцоо Н.Түмэнбаяр машинтайгаа явж байгаад үхэр шүргэжээ. Үхэр газар унаагүй яваад өгсөн учир тэрээр цааш явчихсан юм байна. Гэтэл араас нь Төв аймгийн цагдаагийн газраас утасдаж “Автын осол хийгээд хэргийн газраас зугтаасан. Эрүү үүсгэнэ. Хурдан ир” гэжээ. Ингээд түүнд шүүх хурал дээр прокурорын үг сөрсөн, халаасандаа гараа хийсэн гэж танхимаас хөөж гарган, гурван үхэр дайрч алсан гэх хохирогчийн гомдлоор 97 хоног баривчлах ял оноосон байна. Тэрээр хоригдож байх хугацаандаа дарамтлуулан шударга бус шүүхэд гомдон өдөр бүр уйлж байсан тухай ярилцлагадаа өгүүлжээ. Мөн түүнийг хоригдож байхад зодуурын аймшигтай чимээ байнга сонсогддог байсан байна.

Түүнийг хоригдож байхад С.Зориг агсны эхнэр Б.Булган хажуу талынх нь камерт хоригдож байсан байна. Тэрээр түүний тухай ярихдаа “Би эргэлт аваад гэрийнхэнтэйгээ уулзаж байсан. Гэтэл тэр хүнд эргэлт оруулахгүй, хэнтэй ч уулзуулахгүй байсан. Би тэр хүнийг яаж тэсч байнаа л гэж бодсон. Гэхдээ тэр намайг бодоход бясалгал хийдэг юм билээ.” хэмээн ярьжээ.

Энэ тухай дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *