Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүү гэж хэн бэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дөрвөн сайдын асуудлыг дахин хэлэлцсэн билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ЭХ-ний сайдад нэр дэвшүүлсэн Т.Энхтайванг АТГ-аас “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцээд нэрийг нь татлаа. Харин түүний оронд П.Ганхүүг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин аж. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн аж. Пүрэвжав овогтой Ганхүүг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *