Categories
мэдээ нийгэм

26 удаа хүн хутгалж хөнөөсөн гэмт хэрэгтний зүйл ангийг өөрчилж цагаатгажээ

2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан сэжигтэн Д.Буяннэмэхийг хэргийн газраас холдоогүй байхад нь баривчилж, хэсэг хугацаанд хорьж байжээ. Гэтэл уржигдар энэ хэргийн анхан шатны хурал болж 33 настай Д.Буяннэмэхийг буруугүй хэмээн цагаатгасан байна.

Харин талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн шүүх хурал будлиантай болсон хэмээн үзэж байгаа юм байна. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мөрдөн байцаалтын явцад хэргийн зүйл ангийг өөрчилж 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг гурван жил болгочихсон. Гэтэл эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихлаа” хэмээн ярилаа.

Мөн сэжигтэн Д.Буяннэмэх нь хүүгийн буяны ажилд зарцуулаарай гэж есөн сая төгрөгийг өгчээ. Хохирогчийн ээж одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар шийдээд байгаа аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *