Categories
мэдээ нийгэм

Ирэх есдүгээр сард Монголын улстөрч залуус Германд чуулна

Улаанбаатар хотноо Монгол –Германы залуу улстөрчдийн анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн долдугаар сарын 8-17-ны өдрүүдэд болсон билээ. Хоёр орны залуу улстөрчид “Ойлголцол -Хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд илтгэл тавьж улс төр, соёлын харилцаан дахь олон асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол, Германы залуу улстөрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг нээсэн онцлогтой чуулган болж өндөрлөсөн байна.

Энэхүү уулзалтын үр дүн шийдэлд хүрч, Монголын улс төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа ирэх есдүгээр сарын 8-17-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу айлчлал хийхээр болжээ. Айлчлалын зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж практик туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах замыг нээх ажил хэрэг болгоход чиглэгдэж байгаа аж. Үүнд залуу улстөрчдийг хамтран оролцохыг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр уриалав.

Ирэх намар болох чуулганы үеэр Европын Холбоо, ХБНГУ-ын Будестаг болон Бавари Мужийн парламентын гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангууд, Монголын залуу улстөрчдийн төлөөллийг тусгайлан хүлээн авч уулзалт хийх юм байна. Тус айлчлалд явуулах намуудын төлөөлөлд тодорхой шаардлага тавьж намаа бүрэн төлөөлөх чадвартай, хоёроос дээш жил тухайн намдаа ажилласан, 25-35 насны залуу улстөрч байх юм байна. Бүртгэлийг “Монгол Германы Гүүр” ТББ дээр хүлээн авч байгаа аж.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *