Categories
мэдээ нийгэм

ХХЕГ хилчин тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс
байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын
хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан улсын заан, харцага, начин
цол хүртсэн хилчин тамирчиддаа ХХЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Хүчит 1024 бөх барилдсанаас Хилийн 0101
дүгээр ангийн тамирчин Б.Пүрэвсайхан улсын заан, Хилийн 0277 дугаар
ангийн тамирчин Д.Бат-Эрдэнэ харцага, Хилийн 0165 дугаар ангийн тамирчин
Б.Баатарцол, Хилийн 0257 дугаар ангийн тамирчин Б.Ганхуяг, Хилийн 0253
дугаар анги “Хилчин” спорт хорооны тал хээрийн бүс хариуцсан
дасгалжуулагч, зааварлагч хошууч Л.Батзориг, мөн ангийн тамирчин
Ч.Батчулуун нар улсын начин цол хүртсэн юм.

Мөн үндэсний сурын харваанд “Хилчин”
спорт хорооны тамирчин зааварлагч, дэслэгч, улсын мэргэн Б.Ёндон дэд
байр эзэлж хилчин дайчид хиймортой сайхан наадлаа. Наадмын өмнө “Хилчин”
бөхийн гал уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуй дахь “Хилчин”
цогцолборт бэлтгэлээ базаасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *