Categories
мэдээ нийгэм

Туркт манай улсын иргэн амиа алдаагүй гэв

Өнгөрсөн шөнө Туркийн цэрэг армийнхан улсынхаа төрийн эрх мэдлийг авахаар оролдож, Ерөнхийлөгчөө эсэргүүцэж үймээн дэгдээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Мөн цэргүүд үймээн дэгдээсний улмаас Туркт 52 хүн амь насаа алдсан талаар бид сая мэдээлсэн. Үүнийг Туркийн удирдлагууд террорист халдлага гэж үзэж байгаа юм байна.

Болж буй үйл явдалтай холбогдуулан манай улсын Гадаад хэргийн яам Турк дэх Консултай холбогдож, тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэд халдлага, дэлбэрэлтэд өртсөн эсэх талаар тодруулахад “Одоогоор монгол хүн амиа алдсан талаар мэдээлэл гараагүй байна” гэсэн албан ёсны мэдээллийг өгсөн байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр 16:00 цагаас АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар болон Туркт болж буй үйл явдлын талаар мэдээлэл хийх юм байна.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *