Categories
мэдээ улс-төр

Франсуа Олланд АСЕМ-ын уулзалтад оролцохгүй

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Ницца хотод гарсан террорист халдлагын улмаас Улаанбаатар хотод болж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох боломжгүйгээ мэдэгджээ. Францын ерөнхийлөгч Улаанбаатарыг чиглэн нисэх замдаа халдлага болсон тухай мэдээлэл аваад Парис руу буцжээ. Өнгөрөгч шөнө Францын Ницца хотноо Бастиллийн цайзыг эзэлсний өдрийг тэмдэглэж байсан хүмүүс рүү ачааны автомашин довтлон орж 77 хүний амийг хөнөөн, 100 гаруй хүнийг шархдуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *