Categories
мэдээ нийгэм

Монголд аялж явсан Швейцарийн иргэнийг эрэн хайж байна

Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эрэгтэй манай улсад
аялж яваад сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын
нутгаар урсдаг Идэр голоос өнгөрөгч 5-р сарын 24-нд аяллаа эхэлж,
хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг
дахь Олон голын бэлчирээр урсдаг Сэлэнгэ мөрнөөр аялж байсан гэнэ.
Түүнээс хойш сураггүй болсон учир иргэд 6-р сарын 21-ний 14:20 цагт
аймгийн онцгой байдлын албанд хандсан байна.

Эрлийн үйл ажиллагааны
талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй хэлэхдээ “Бид
мэдээллийг хүлээн авсан даруйдаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан.
Манай эрэн хайх салбарын даргаар ахлуулсан завьтай зургаан
аврагч энэ сарын 21-ний 16 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн
гүүрнээс эхлэн, эрхэн хайсаар гол дагуу нийтдээ 100 гаруй км газрыг
самнаад байна. Одоо Олон голын бэлчирт эрэл үргэлжилж байна” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *