Categories
мэдээ нийгэм

Өчигдөр шөнө “Hero”-гийн Б.Баатарыг цагдан хорьсон гэв

Өчигдөр шөнө буюу 03:30 цагийн орчимд
“HERO” энтертайнментийн найруулагч Б.Баатарыг цагдан хорьсон тухай
мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, “М-Си-Эс”
группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр “Hero entertainment”
-ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн гэлээ.
Тодорхойгүй байгаа энэ асуудлаар уг энтертайнментийн ажилчид дөнгөж сая
MN мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн юм. Бид энэ талаар дэлгэрэнгүй
мэдээллийг эргэн хүргэх болно.

baatar

baatar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *