Энэ сарын 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 10,11-нд зарим газраар түр зуурын бороо, 9-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 8, 9, 11-нд зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
8-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.