Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Истанбул хотын захирагч айлчилна

Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрэнд өнөөдөр Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад айлчлах юм. Түүний айлчлал 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтийн талаар холбогдох байгууллагуудын хүмүүстэй уулзах юм.

Мөн соёлын өдрүүдийн хүрээнд “Туркийн кино долоо хоног” арга хэмжээ “Тэнгис” кино театр болох бөгөөд тус улсын соёл, уламжлалыг сурталчилсан киног үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм байна. “Монголын Урчуудын эвлэл”-ийн хороонд Турк улсын соёл, аж ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм.Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заах юм байна. Түүнчлэн тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц унших аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *