Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 400 алба хаагч Сэлбийг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна.

Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдаж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 400 гаруй алба хаагч их цэвэрлэгээнд нэгдэж, 100 айлын гүүрнээс хойш 500 метр газар буюу Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *