Categories
мэдээ нийгэм

Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн чиглэлийн замыг нээжээ

Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу явах чиглэлийн замыг өнөөдөр өглөөний 09.00 цагаас эхлэн нээжээ.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дээрх замуудыг өчигдөр буюу энэ сарын 15-ны 11.00 цагаас түр хугацаагаар хаагаад байсан билээ. Тус чиглэлийн замын зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байсныг ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өнгөрсөн шөнө онгойлгох, мөсийг арилгах ажлыг зохион байгуулж дууссан байна.

Одоогоор зүүн зүгийн нутгаар нойтон цас орж байгаа бөгөөд хаагдсан зам, даваа байхгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Нойтон цас орж замын зорчих хэсэг хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл, тээж яваа ачаа зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *