Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг эхний өрсөлдөгчөө яллаа

Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстан улсад өнөөдөр эхэллээ. Дөнгөж сая
эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт
Тайванийн тамирчин Хун Ю-Тинг вазаригаар яллаа. Тэрээр удаах даваанд
Вьетнамын тамирчинтай барилдана. Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс
барилдаж буй Д.Отгонцэцэг эхний тойрогт Ираны бөхийг юүкогоор яллаа.
Манай улсын хоёр бөх финалдах магадлал тун өндөр байна. Бид тэмцээний
талаарх мэдээллийг шуурхай хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *