Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөхөөс сэрэмжлүүллээ

Хаврын дунд сар гарч, гол мөрөн цөнгөө түрж эхэлжээ. Зарим газарт цас хайлаагүй, гол мөрөн баринтагаа тавиагүй мэт харагдах ч ийм үед гол, нуурын усан дээгүүр зорчиход хамгийн эрсдэлтэй байдгийг ОБЕГ-аас сануулж байна.

Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөс хайлжээ. Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл хаа сайгүй ажиглагдаж, мөсний зузаан дөрөвдүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард иргэд мөсөн дээгүүр машин тэрэг, морь тэмээн уналгатай болон явган зорчихгүй байхыг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *