Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тусламжийн цуваа өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгууд руу хөдөллөө

2016 оны 4-р сарын 12-Улаанбаатар: Монгол Улс дах Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах багц тусламжийг Хүнс тэжээл, Хамгаалал, Хөдөө аж ахуй, Эрт үеийн нөхөн сэргээлт гэсэн 4 үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба үүний 800 мянган ам доллар нь хөдөө аж ахуйн чиглэлд зориулагдах юм.

Өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцаас бүрдсэн энэхүү тусламжийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 45 сумын 100 ба түүнээс цөөн малтай 4300 гаруй өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргэх юм. Түүнчлэн малын асаргаа, сувилгааны бүтээгдэхүүнийг хайрцагт савлах, зөөх ажилд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд, Австрали, БНСУ-ын сайн дурын ажилчид сайн дураараа оролцож хүнд хэцүү цагт хөдөөгийн малчдад туслах сайн үйлсд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *