Categories
мэдээ улс-төр

МАХН-ынхан нөмрөгтэй суулт хийж байна

МАХН-аас Н.Энхбаярыг баривчилсны дөрөв дэх жилийн ойг намын байрандаа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр” болгон тэмдэглэж байгаа аж. МАХН-ын Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд хар нөмрөгөөр биеэ халхалж, уриа лоозон барьсан байна. Үүгээрээ “Улс төрийн хэлмэгдүүлэлт далдаас явагддаг, цаана нь захиалагч байдаг гэдгийг илэрхийлэх”-ийг зорьсон гэнэ. Суултын үеэр Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Л.Сэлэнгэ “Хувь хүн, улстөрчдийг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хэлмэгдүүлж, улс төрийн эрх чөлөөг нь хасах, улс төрийн намын сонгуульд оролцох эрх чөлөөг хаан боогдуулах нь ардчиллыг булшилж байгаа явдал мөн. Монголын төр монгол хүнд хатуурхаж, гадны мөнгө хүүлэгчдэд найр тавьж болохгүй. Эрх мэдэлтнүүд албан тушаалаараа далайлгаж, ард түмнийг шоронгоор айлгаж байгаа нь 1937 оны хар өдрүүдийг давтаж байгаагаас өөрцгүй. Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчдөд тохиолдож буй хэлмэгдүүлэлтийн үйлдэл, технологи нь нэгэн ижил байгаа нь өдрөөс өдөрт ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ бүх хэлмэгдүүлэлтийн цаадах захиалагч нь хэн бэ гэдгийг харуулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *