Улаанбурханы өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгийг шийдвэрлэж орчин үеийн идэвхтэй халдваргүйжүүлэлтийн бодисыг нийслэлийн харъяа ЭМБ-уудад хуваарилжээ. Голомтын идэвхтэй хэсэгт багтаж буй их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах анги, албан байгууллагын 27331 иргэнийг вакцинжуулсан байна. Цаашид ирэх тавдугаар сараас эхлэн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.