Categories
мэдээ улс-төр

“Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя” хэлэлцүүлэг болно

Ардчилсан намын нийслэл, дүүргийн гишүүдийн “Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя” ээлжит хэлэлцүүлэг тус намын Бодлогын зөвлөлийн байранд болох юм байна. Хэлэлцүүлгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдан явуулах аж.

Тэрээр дээрх сэдвийн хүрээнд энэ сарын 7-нд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр “Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч танилцуулсан. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол заалтуудын нэг болох Эрхзүйн шинэчлэлийн гол хуулиуд батлагдсан, хууль хэрэгжүүлэх хүрээний бусад ажлууд цогцоор хийгдэж байгаа. Өнөөдөр намууд фракцуудад хуваагдаж, фракцийн эрх ашгаар шийдвэр гаргадаг болсон нь зөвхөн тухайн намын дотоод асуудал биш болчихоод байна. Энэ нь цаашаа яваад төр засгийн байгууллагын доголдол болж хувирлаа. Фракцаар дамжаад нам дотор үүсч байгаа нөхцөл байдал нь иргэдийг ч хагаралдуулах хортой зүйл болж байна. Намын дарга З.Энхболд энэ байдлыг зөв олж харж, намын дарга болонгуутаа фракцгүй нам болъё гэсэн, манай нөхөд ч тэгье гэж дуугарч байсан. Үнэн хэрэг дээрээ тэр фракц нь алга болохгүй амь бөхтэй оршиж байна” хэмээн хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *