Categories
мэдээ спорт

Хакүхо башёг тэргүүлж байна

Харү башёг их аварга Хакүхо, озэки Кисэносато, озэки Гоэйдо нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байсан. Тэгвэл өчигдрийн барилдаанд Хакүхо Гоэйдог давж, Кисэносато Харүмафүжид унасан. Ингэснээр башёг 11 даваа, нэг унаатайгаар их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж байна. Харин озэки Кисэносато, Гоэйдо нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Өчигдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна Какүрюүг, озэки Котошёогикү Аминишикиг давснаар найман даваатай болж, 50 хувийн амжилтаа бататгасан. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 7, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6 дахь даваагаа авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *