Categories
мэдээ улс-төр

М.Зоригт сайд Засгийн газар хоорондын хуралдаанд оролцоно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хоёрдугаар хуралдаан энэ сарын 23-25-ны өдрүүдэд Сөүл хотноо болно. Хуралдаанд хорооны Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид болон Солонгосын хэсгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.

Хамтарсан хорооны хуралдаан нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, дэд бүтэц, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Энэхүү хуралдаанаар хоёр орны эдийн засаг, зам, тээвэр, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, гуравдугаар хуралдааны товыг тохирохоор төлөвлөөд байна хэмээн Зам тээврийн яамны хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *