Монгол улсын эрс тэс уур амьсгалаас үүдэн газар тариалангийн салбарынхан эрсдэл өндөртэй ажилладаг. Тиймээс “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани тариалан эрхлэгчдийг даатгалд хамруулахаар болсон байна. Эхний ээлжинд манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 60 хувийг дангаар эзэлдэг улаан буудайн даатгалыг хийх бөгөөд даатгалын байгууллагийн тооцоолж буйгаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгеөр даатгах ажээ.
Даатгалын хураамж нь аймаг, сумдын эрсдэлийн түвшнээс шалгаалан 4-12 хувь байх аж.