Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болно

Ирэх оноос манай улс АНУ руу шууд нислэг хийдэг болох юм байна. МИАТ-ийн дунд болон урт хугацааны хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Монгол Улс АНУ Канадын чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд Америкийн агаарын тээврийн байгууллагын шаардах бэлтгэл ажлууд хийгдэж буй гэнэ. Үүний хүрээнд хийх анхны ажил нь боловсон хүчнээ сургалтад хамруулах гэнэ. Сургалтад хоёр жилд нэг удаа хамрагдах ёстой юм байна. АНУ-ын нисэх холбооны удирдах газрын шаардлагын дагуу Боинг-ийн сургалтын төв, Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагийн дагуу Герман, Голландын сургалтын төвүүдэд хамруулах шаардлагатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *