Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул байгалийн аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Улсын хэмжээнд 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий байнгын цасанд боогдох эрсдэлтэй байдаг аж. Тиймээс хөдөө орон нутагт зорчиход зам даваа хаагдах эрсдэлтэй тул иргэдийг орон нутгийг зорихдоо дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах хэрэгтэйг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн малчдыг малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах хэрэгтэйг албаныхан сануулав. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр 150 гаруй малчин малаа дагаж яваад салхинд уруудаж төөрсөн байдаг. Төөрсөн иргэдийг хайх, аврах ажиллагааг ОБЕГ-аас зохион байгуулж 147 малчныг олж байсан. Мөн орон нутгийн замт төөрч, цасанд боогдсон 540 гаруй тээврийн хэрэгсэлтэй 2,100 гаруй иргэнийг авран тусалсан. Тиймээс шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөний хязгаарлалт хийх болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотойгоор цаг агаар муудаж, цасан шуурга шуурсан тул Увс, Баян-Өлгий аймагт хөл хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

7 replies on “Ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *