Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжин чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд төр эзэмших хувиа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон. Ордын тусгай зөвшөөрлийг ”Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг. Тус ордын батлагдсан алтны нөөц 40 тонн хэмээн үзэж буй. Гацууртын ордыг ашигласнаар 433,6 сая ам.долларыг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төлнө, Мөн 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *