Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх уулзалт болж байна

Чингис зочид буудалд хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран энэ уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог тодорхой болгох, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайд нар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагынхан оролцож байна.

Мөн уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн талаар баримталж буй төрийн бодлого, өнөөгийн төлөв, бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий чиглэлийг танилцуулах ажээ. Мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *